Уул уурхайFocus

15351 тонн зэсийн баяжмал экспортод гаргажээ

Эрдэнэт үйлдвэр шинэ сарын эхний 10 хоногт 15351 тонн зэсийн баяжмал, 377 тонн молибдены баяжмал экспортод гаргалаа, гэж тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ хугацаанд уурхайчид 693.5 мянган метр куб уулын цул гаргаж, 326.7 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Хүдэр олборлолтыг 15.49 мянган тонноор илүү гүйцэтгэж, төлөвлөгөөг 101.7 хувиар биелүүлсэн бол төлөвлөгөөнөөс 15.07 мянган тонн хүдэр боловсруулснаар энэ үзүүлэлт 101.6 хувиар давж биелжээ.

Хүдэр дэх зэсийн агуулга 100.2 хувь, молибдены агуулга 157.5 хувийн биелэлтэй байна. Мөн зэс болон молибдены металл авалтын төлөвлөгөө 100 хувиар биелэв. Үйлдвэрлэсэн баяжмалын агуулга зэсийнх 104 хувиар, молибденых 105.2 хувиар тус тус биелсэн дүнтэй байна.

Ачигдсан зэсийн баяжмалын чанар 22.89 хувь буюу 104 хувиар, молибдены баяжмалын чанар 50.50 хувь буюу 105.2 хувиар биелжээ.   

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close