Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-д 7.5 сая еврогийн төсөл хэрэгжинэ
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ.
Сайд А.Цогцэцэг хэлэхдээ “Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон. Цаашид дэлхий нийтэд гарч буй шинэ технологиудыг өөрийн орондоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана. ЭХЭМҮТ-д 7,5 сая еврогийн төсөл хэрэгжихээр Засгийн газрын тогтоол гарсан.
Ингэснээр 1 жилийн хугацаанд евро стандартын чанартай, ялангуяа Монголд эмчлэгддэггүй өвчнийг эмчилдэг тоног төхөөрөмжүүдийг авах боломж бүрдсэн” гэлээ.