WorldFocus

Кубад суралцаж буй оюутнууд шилдгүүдээ тодруулжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн баталсан Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас монгол иргэдтэй 2021 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд багтсан Кубад суралцаж буй монгол оюутнуудын дунд “Монгол Улсын анагаах ухааны болон бусад салбарт оруулах миний хувь нэмэр” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайдын яамнаас удирдан зохион байгуулж, шилдэг бүтээлийг тодруулав.

Камагуэй мужийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн оюутан Э.Наранзул 1 дүгээр байр, тус сургуулийн оюутан Б.Оюун-Эрдэнэ 2 дугаар байр, Хаванагийн их сургуулийн оюутан С.Буянжаргал 3 дугаар байрыг тус тус эзэлж, Элчин сайд Ш.Батцэцэг өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close