Монгол Бельгийн соёлын харилцаа идэвхжинэ
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам Монгол, Бельгийн соёлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цахим уулзалт зохион байгуулав.
Уулзалтад Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад Бээжин хотоос хавсран суугаа Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, Брюссель хотын Ордатек уран зургийн галерейн захирал бөгөөд Брюсселийн уран зургийн их сургуулийн профессор Симон Швитен, Улаанбаатар дахь франц хэл, соёл иргэншлийн Альянс Франсэз төв, уран бичээч уран бичигч С.Тамир, Бельгийн Фламанд муж дахь Монгол Улсын Өргөмжит консул П.Ван Воув болон Монгол Улсад ажиллаж буй Бельги Улсын иргэдийн төлөөлөл оролцов.
Уулзалтаар Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилийн хүрээнд соёлын арга хэмжээг харилцан зохион байгуулах, залуу уран бүтээлчдийг сургах, харилцан туршлага солилцуулах чиглэлээр санал солилцож, цаашид соёлын арга хэмжээг зохион байгуулахад санхүүгийн гаргалгаа олох, хоёр талын соёлын харилцааг дэмжих бизнесийн оролцоог нэмэгдүүлэх тухай ярилцав.