МАХН

“Агаарын бохирдол ба утааны асуудал” сэдвээр хэлэлцлээ

МАХН-ын дэргэдэх Залуучуудын байгууллага /АШЁМЗХ/-аас санаачилсан “Эрсдэлгүй Монгол” хөтөлбөрийн дэд хэсэг болох “Эрсдэлгүй Улаанбаатар” хөтөлбөрийг Нийслэлийн ИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт санал болгосноор хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын “Агаарын бохирдол ба утааны асуудал” сэдвээр НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг, МАХН-ын дэргэдэх Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, мэргэжилтнүүдтэй хамтарсан нээлттэй хэлэлцүүлэгийг хийлээ.

Хэлэлцүүлгийг, Нийслэл хотод агаарын бохирдол яагаад гамшгийн хэмжээнд хүртлээ бий болсон шалтгаан,  өнөөгийн нөхцөл байдал, Агаар мандалыг бохирдуулагч эх үүсвэр, Тулгамдаж буй асуудлууд, Агаарын бохирдолыг  бууруулах, арилгах шийдвэрлэх арга замууд, Бидэнд ямар боломж байна зэрэг сэдвүүдээр хүн бүрийн оролцоог ханган нээлттэй ярилцлага хэлбэрээр зохион байгуулав.

Дэвшүүлсэн асуудлуудаар хэлэлцүүлэгт оролцогчид гадаад улс орнуудын болон Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага агаарын бохирдол, утаатай хэрхэн тэмцэж байгаа үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрт зарцуулж байгаа хөрөнгө мөнгө, хүний эрүүл, мэнд амь нас, хүрээлэн байгаа орчинд үзүүлж байгаа хор хөнөөл зэргийг хэлэлцсэн байна. Нөгөө талаар үр дүнтэй санал санаачилгууд, бодитой жишээ баримт, судалгаа шинжилгээ, туршлага зэрэг олон асуудлаар өөр өөрийн санал бодлыг илэрхийллээ.

2011 оны аравдугаар сард хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний хоёрт орж байжээ. Түүнээс хойш утааны төвшин буураагүй нь байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна. Агаарын бохирдлын 48.8 хувийг дулааны цахилгаан станцууд,  36.9 хувийг гэр хороололоос гарч буй утаа эзэлж байгаа бол  6.3 хувийг авто тээврийн хэрэгслүүд,  8.0 хувийг төрөл бүрийн бага оврын нам даралтын уурын зуухууд  үүсгэдэг байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид хот төлөвлөлтийн бодлого алдагдсан, хотын дэд бүтцийн даац хэтэрсэн, хүн амын хэт төвлөрөл ихэссэн, улс төрийн тогтворгүй байдал, шийдвэр гаргагчид агаарын бохирдол, утааг арилгах бууруулахыг хүсэхгүй байгаа, агаарын бохирдол утааны асуудлыг бизнес болгосон, нийслэл хотын газар зүйн байршил (дөрвөн уулын дунд байдаг) , үйлдвэрээс гарсан бохирдол хаягдал их байгаа нь агаарын бохирдол, утааг үүсгэх, нэмэгдүүлэх эх үүсвэрүүд болж байгааг томъёолж гаргажээ.

Нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтэд судалгаа боловсруулалт хийж МАХН-ын УИХ, Аймаг, Нийслэл, сум, дүүргийн ИТХ дахь бүлгийн улс төрийн бодлого, ажлын төлөвлөгөө хөтөлбөр, шинэ оны нийгэм эдийн засгийн төсөв, төлөвлөгөөнд тусгуулж ажиллах бүтээлч санал шаардлага хүргүүлэхээр боллоо. Цаашдаа утааг бууруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох, тээврийн хэрэгслүүдийг тодорхой үе шаттай цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх, дулааны цахилгаан станцын технологийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх, алслагдсан дүүрэг, шинэ суурьшлын бүсүүдийг холбосон хурдны зам, метро, нүхэн замын төслийг хэрэгжүүлэх зэрэг санал шийдлүүдийг гаргалаа. Дашрамд дуулгахад  МАХН-ын дэргэдэх Залуучуудын байгууллага Эрсдэлгүй монгол хөтөлбөрийг өнгөрсөн онд санаачилсан байна.

1 1 vote
Article Rating
Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close