НийгэмFocus

Энэ сарын 22-ноос 6 төрлийн үйл ажиллагааг нээнэ

Тавдугаар сарын 22-ны өдрөөс нийслэл болон орон нутгийн хөдөлгөөнийг нээнэ. Тэгвэл яг одоо УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.

  • 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • 5-рсарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт.  
  • Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.

Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close