АШУҮИС цахим сургалтын төвтэй боллоо
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цахим сургалтын төвийн нээлт өчигдөр боллоо. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулсан тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Soe Nyunt-U, ЭМСЯ-ын төрийн нарийн бичгийн даргын түр орлогч Н.Бат-Эрдэнэ, АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн гадаад харилцаа хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан нар оролцов.
Мөн Азийн хөгжлийн банкны төслийн удирдагч А.Мөнхтайван, АШУҮИС-ийн зочин профессор Chae Young Moon, АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлгийн дарга Paul Wonkyu Choi, Глобал сангийн төлөөлөгч Долгион нар оролцлоо.
Энэ үеэр Цахим сургалтын төвийн өрөөнөөс, АШУҮИС-ийн захиргаа, багш ажилчид, оюутны төлөөлөл Эрдмийн өргөөнөөс, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар сургуулийн багш ажилчид, оюутны төлөөлөл цахимаар шууд холбогдсон юм.