Байгаль орчинFocus

Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой /2021.05.14/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг хамтран тодорхойлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Санамж бичгийн хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах сургалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах чиглэлээр харилцан хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа сурталчлах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close