Нийгэм

Нийслэл АНУ-ын элчин сайдтай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хоттой үргэлж найрсаг харилцаатай байж, хамтран ажилладагт талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Засаглалыг сайжруулах, Авлигатай тэмцэх чиглэлээр түлхүү хамтран ажиллахаа дурьдав.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа агаарын бохирдлыг хөндөж анхаарал хандуулж байгаад баяртай байна. АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан зуухыг тараасан. Энэ нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч чадсан.

Энэ мэтчилэн төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс “Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг нийслэлийн гурван байршилд байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Уг ажилд дэмжлэг авах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.

Хатагтай Женифер Зимдал Галт “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх энэхүү ажил амаргүй ч гэсэн цагаа олсон чухал зүйл хийх гэж байгаад баяртай байна. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close