Засгийн газарОнцлох
Хөл хориог сулруулж, ААН-үүдийг үйл ажиллагааг үе шаттай нээнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн билээ. Тэгвэл УОК-ын ажлын хэсэг тавдугаар сарын 08-наас хойш хөл хориог хэрхэх талаар хуралджээ.
Хуралдаанаар хөл хориог сулруулж ААН-үүдээ үе шаттай үйл ажиллагааг нь нээхээр болсон байна. Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр баримтлах, иргэд вакцинд идэвхитэй хамрагдахаас ихээхээн хамаарах аж.
Мөн вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэдэд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй байх, ПСР шинжилгээний бичиг нэхэхгүй байх түр журам боловсруулсан байна.