1324 тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрчээ
Монгол Улсын хилээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1324 тээврийн хэрэгсэл нэвтэрч тээвэр хийсэн байна. Тухайлбал, агаарын тээврийн “МИАТ” компани гурван нислэг үйлдсэн бол Замын-Үүд хилийн авто замын боомтоор бараа материалын 95, Булган боомтоор нүүрсний 105, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний 60, Гашуунсухайтын боомтоор бараа материалын 16, нүүрсний 75, зэсийн баяжмалын 64, Ханги боомтоор нүүрсний 45, төмрийн хүдрийн 6, Бичигт боомтоор нүүрсний 40, газрын тосны 19, Баянхошуу боомтоор газрын тосны 38, Алтанбулаг боомтоор бараа материалын 28, Цагааннуур боомтоор бараа материалын 5, шатахууны 25 тээврийн хэрэгсэл гарч, Замын-Үүд боомтоор бараа материалын 96, нүүрсний 4, Булган боомтоор нүүрсний 105, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний 60, Гашуунсухайтын боомтоор бараа материалын 16, нүүрсний 75, зэсийн баяжмалын 64, Ханги боомтоор нүүрсний 65, төмрийн хүдрийн 6, Бичигт боомтоор нүүрсний 35, газрын тосны 19, Баянхошуу боомтоор газрын тосны 38, Алтанбулаг боомтоор бараа материалын 38, Цагааннуур боомтоор бараа материалын 5, шатахууны 25 тээврийн хэрэгсэл орж иржээ.
Мөн Замын-Үүд төмөр замын боомтоор “УБТЗ”-ын ачааны 16, Сүхбаатар боомтоор ачааны 6 галт тэрэг нэвтэрч тээвэр хийсэн байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ