БоловсролWorldОнцлох

Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын хөтөлбөрт Сингапуртай хамтран ажиллаж байна

Сингапур улстай хамтран хэрэгжүүлж буй дээд боловсролын байгууллагын чанарын баталгаажуулалтын хөтөлбөрийн цахим сургалт /2021.04.23/ боллоо.

Дэлхийн дээд боловсролын стандартад нийцсэн “Чанарын баталгаажуулалтын тогтолцоо хөтөлбөр”-ийг 2020-2022 онуудад хэрэгжүүлнэ. Сингапурын талтай хамтран ажиллаж буй энэ удаагийн Чанарын баталгаажуулалтын хөтөлбөр нь 4 үе шаттай, 9 модул сургалтын гуравдахь сургалтад төрийн болон төрийн бус өмчийн 10 орчим их, дээд сургуулийн 50 гаруй багш нар оролцож байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс сургалтын чанар, стандартыг тасралтгүй сайжруулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тул их, дээд сургуулиуд өөрсдийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, сургалт судалгааны үйл ажиллагаа, нийгэмд үзүүлэх үйлчилгээг чанаржуулахад уг тогтолцоог бүрэн нэвтрүүлж ажиллах шаардлага бий.

Боловсролын чанарыг сайжруулах, төрийн хариуцлагаас гадна улам бүр нэмэгдэж буй дээд боловсролын байгууллагууд сургалтын үр дүн, багшлах инновацийг чухалчилж бэхжүүлэх шаардлагатай.

Иймд Дээд боловсролын тухай хуульд “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг сайжруулах зорилготой, нээлттэй, бүх оролцогч талыг хамарсан тасралтгүй үйл ажиллагаа байна” гэсэн заалтыг тусгаж өгч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ.  

Боловсрол, шинжлэх ухааны яам 2015-2019 онд Темасек Сан, Сингапурын Политехниктэй хамтран Үр дүнд суурилсан боловсролын арга зүйг нэвтрүүлэх анхан болон ахисан түвшний CDIO хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close