ЕрөнхийлөгчОнцлох

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 30-наас эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх 6-р сарын 9-ний өдөр болохоор хуульчилсан.

Хоёр сарын ч хүрэхгүй хугацаа үлдсэн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны зураглал гарсан бөгөөд сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 30-наас эхэлнэ.

Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу

  • -50 нас хүрсэн
  • -Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэн байх 
  • -Ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс санал авах өдөр хүртэлх үйл ажиллагаа

  1. IV/30-V/02 ны өдрийг дуустал- Нэр дэвшүүлэх ажиллагаа
  2. V/05 -ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ
  3. V/06-V/08 -ны Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ
  4. V/10- Нөхөн дахин нэр дэвшүүлэх ажиллагаа
  5. V/24 -нөөс Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
  6. V/24 -нөөс Нэр дэвшигчдийн Сонгуулийн сурталчилгаа эхэлнэ
  7. VI/06 -ны өдрөөс өмнө Саналын хуудас болон Санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн хэсгийн хороодод хүргэнэ.
  8. VI/07 -ны өдрийг дуустал Сонгуулын сурталчилгаа дуусгах өдөр
  9. VI/08 -ны өдрийн 08:00-20:00 цаг хүртэл Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар Сонгогчдын санал авна.
  10. VI/09 -ний 07:00-22:00 цаг хүртэл Санал авах өдөр

СЕХ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close