НийгэмFocus

НӨАТ-ын сугалааны тохирлоор 3 сая төгрөгийн 1 азтан тодорчээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол боллоо. Энэ удаагийн тохиролд  2021 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,345,597 баримт  хамрагдсан юм.

Тохирлоор:

  • 3 сая төгрөгийн 1
  • 1,5 сая төгрөгийн 34
  • 500  мянган төгрөгийн 287
  • 100 мянган төгрөгийн 2821
  • 30 мянган төгрөгийн  27421 баримт тохиролд таарч азтан боллоо.

20 сая төгрөгийн супер азтан тодроогүй ба сугалааны дугаар 76762381 байсан юм.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close