Хууль эрх зүйОнцлох

Хүүхдийн паркийн газрын маргааныг шийдэх асуудлыг Б.Мягмар ахлана

Энэ сарын эхэнд нийслэлийн ИТХ-д Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудалтай холбоотой нийтийн сонсгол зохион байгуулах 103 иргэний гарын үсэгтэй хүсэлт ирсэн юм. Эдгээр иргэд хүсэлтдээ 1990 оноос хойших хүүхдийн паркийн эзэмшлийн газартай холбоотой мэдээлэл, хот төлөвлөлтийн мэдээлэл, нийслэлийн удирдлагын бодлогын баримт бичгүүдтэй танилцах тухай дурджээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэгт төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтах бөгөөд  ахлагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ажиллах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close