Хууль эрх зүй

ЖДҮХС-ийн захирал асан Б.Баттүвшин нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

УЕПГ-аас энэ оны 1 дүгээр улиралд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Прокурорын байгууллага  мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс орон дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг бүрэн, шуурхай шалгуулах зорилгоор олон талт удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 242 хэргийн 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Урьд оны мөн үетэй харьцуулахад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг 3.5 хувиар өссөн байна. Тухайлбал,

  • Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан үйлдэлтэй” эрүүгийн хэрэгт 2021 оны 01 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
  • Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан үйлдэлтэй…” хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
  • Б.Цэрэн-Очир нарт холбогдох “Улсын Их Дэлгүүрийн дээврийн засварын ажил хийж байх явцдаа ил гал алдаж бусдад их хэмжээний хохирол үйлдэлтэй…” хэрэгт 2021 оны 03 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close