ХАА-н салбарЭдийн засагОнцлох

Сарлагийн хөөвөр, торомны ноосны  кластерийн хоршоод, үйлдвэрлэгчид бусад оролцогч талуудын цахим уулзалт зохиогдоно

Жил бүр зохион байгуулагддаг Үйлдвэр хоршоодын түүхий эд бэлтгэлийн гэрээ хийх хамтарсан уулзалт энэ жил  сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер хэлбэрээр 2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд 10:00-15:00 цагийн хооронд онлайнаар зохион байгуулагдах гэж байна. Уг уулзалтыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Европын Холбооны “Монголын худалдааг дэмжих төсөл” /EU-TRAM/ хамтран зохион байгуулж байгаа юм. 

Энэ удаагийн уулзалтад УИХ-н гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйүлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн В.Болормаа нар оролцож, сарлагийн хөөвөр, торомны ноосны чиглэлээр авч хэрэгжүүлж буй салбарын бодлого болон цаашид хийгдэх ажлын талаар үйлдвэр, хоршоодын төлөөлөлд мэдээлэл өгч, санал бодлоо солилцоно. 

Дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас үүдэн өнгөрөгч онд уг уулзалтыг хоршоодын борлуулахаар төлөвлөсөн түүхий эдийн хэмжээ болон үйлдвэрлэгчдийн худалдан авах үнийн саналыг и-мейлээр хүлээн авч дамжуулах зарчмаар зохион байгуулсан бол энэ удаад онлайн зүүм хэлбэрээр явагдах болсон нь онцлог болж байна. 

Мөн хоршоод борлуулах түүхий эдийн нөөцөө Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл болон МБАНХ-ны санаачлөн хөгжүүлж буй “Хариуцлагатай нүүдэлчин” малын гаралтай түүхийн эдийн мөшгөх тогтолцооны системээр дамжуулан анх удаа нээлттэй зах зээлд байршуулж, үндэсний үйлдвэрүүд тухайн системийн арилжаагаар дамжуулан хоршоодын нөөцтэй танилцан захиалга өгч түүхий эд худалдан авах гэрээ хэлэлцээр хийх зарчмаар зохион байгуулж байгаа нь онцлог, шинэлэг ажил болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.    

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close