БоловсролFocus

“Төрийн албаны ёс зүй” сургалт зохион байгуулав

Нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдийн ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, авилгын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд зэрэг 370 гаруй нийгмийн даатгалын байцаагчдад “Төрийн албаны ёс зүй”, “Харилцаа хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.  

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Тэрбиш “Төрийн албан хаагчийн ёс зүй”, тус хэлтсийн ажилтан М.Жамъянчойжил “Харилцаа ба хандлага” сэдвээр тус тус хөтлөн явуулав.

Сургалтын явцад оролцогчидтой харилцан ярилцах,  жишээн дээр ажиллуулах, бодлого бодуулах зэрэг сонирхолтой хэлбэрээр явуулж, төрийн албан хаагчийн шударга байдал, ёс зүй, ёс суртахуун, харилцаа хандлагын талаар тодорхой зөвлөмж өглөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close