Эрүүл мэндFocusШинэ мэдээ
Шүлснээс КОВИД-19-ийг илрүүлэх оношлуурыг нэвтрүүлж эхэллээ
АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.
Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийг шүлснээс илрүүлэх оношлуурын сав нь 5 мл багтаамжтай. Вирус тээвэрлэгч улаан өнгийн шингэнтэй. Үүнийг ашиглан сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх боломжтой хэмээн тайлбарласан юм. Одоогоор манай улс 4000 оношлуурын нөөцтэй байгаа аж.
Коронвирусыг шүлсэнд илрүүлэх шинжилгээний хариу нь 3-5 цагийн дотор хариу нь гарна. Ийнхүү хугацааг хэмнэхээс гадна төлбөрийн хувьд хамарнаас авдаг ПСР шинжилгээнээс даруй 3 дахин хямд өртөгтэй аж. Шинжилгээний хариуг https://eruul.gerege.mn/public/eruul сайтаас авах боломжтой юм байна.