Орон нутагЭрүүл мэндFocus

Орхон аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 116 хүнийг тусгаарлажээ

Орхон аймагт 3-р сарын 24-ний өдөр коронавирусын халдвартай нь  батлагдсан иргэн Г-ийн ойрын хавьтал болох эхнэр, 2 хүүхдэд PCR шинжилгээ хийхэд коронавирусын халдвар авсан нь батлагдлаа.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 116, дам хавьтал болох 175 иргэнийг тогтоож ойрын хавьтлыг бүрэн тусгаарлалаа.

Өнөөдөр өглөөний 8 цагийн байдлаар түргэвчилсэн шинжилгээгээр “Хивсний үйлдвэр” ХК-аас 538, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 3700 ажилчдыг шөнийн шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс хивсний үйлдвэр ХК-аас 4, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн  ажилчдаас 6 тод эерэг гарсан байна.

Мөн тандалтын түргэвчилсэн шинжилгээгээр “Дэгдээхий” цэцэрлэгээс 1, “Есөн эрдэнэ” худалдааны төвөөс 2 эерэг гарсан. Ингээд өглөөний 08 цагийн байдлаар түргэвчилсэн шинжилгээ нь эерэг гарсан 13 тохиолдлыг баталгаажуулахаар PCR шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд хариу одоогоор гараагүй байна. Халдвартын тасагт эмчлэгдэж байгаа нэг иргэний биеийн байдал хүнд байна.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close