Замын-Үүд боомтоор нийт 980 тонн нүүрс, 24 тонн ноос, 138 тонн шир гарчээ
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Замын-Үүд боомтоор нийт 72 тээврийн хэрэгсэл гарснаас 14 тээврийн хэрэгслээр 980 тонн нүүрс, 1 тээврийн хэрэгслээр 24 тонн ноос, 5 тээврийн хэрэгслээр 138 тонн шир гарсан бол нийт 161 тээврийн хэрэгсэл орж ирснээс 48 тээврийн хэрэгслээр 1885 тонн барилгын материал, 10 тээврийн хэрэгслээр 105 тонн гэр ахуйн бараа, 16 тээврийн хэрэгслээр 355 тонн хүнс, 24 тээврийн хэрэгслээр 498 тонн тоног төхөөрөмж, 43 тээврийн хэрэгслээр төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, нийт 4046 тонн ачаа импортоор орж ирсэн байна.
Ханги боомтоор 69 тээврийн хэрэгслээр 6143.35 тонн нүүрс, 8 тээврийн хэрэгслээр 798.2 тн төмрийн хүдэр, нийт 77 тээврийн хэрэгсэл гарч импортын машин 1 орж ирсэн 78 тээврийн хэрэгсэл орж ирсэн.
Баянхошуу боомтоор 20 тээврийн хэрэгслээр 5533.82 баррель газрын тос гарсан.
Бичигт боомтоор 35 тээврийн хэрэгслээр 8925.12 баррель газрын тос, 28 тээврийн хэрэгслээр 2521.8 тонн нүүрс экспортлогдсон байна.
Булган боомтоор 91 тээврийн хэрэгслээр 6583.8 тонн нүүрс экспортлогдсон байна.
Шивээхүрэн боомтоор нүүрс ачсан 207 тээврийн хэрэгсэл гарч, ачаагүй 336 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Нүүрс тээврийн 550 жолооч БНХАУ-ын Сэхэ хилийн боомтод PCR шинжилгээ өгсөн.
Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс чингэлэг ачаатай 61 тээврийн хэрэгсэл, тэвш ачаатай 139 тээврийн хэрэгсэл, нийт 200 тээврийн хэрэгсэл гарсан.
Алтанбулаг боомтоор 2 тээврийн хэрэгслээр 41.9 тонн алим, 1 тээврийн хэрэгслээр 7.8 тонн тоног төхөөрөмж, 2 тээврийн хэрэгслээр 30.6 тонн ундаа, 2 тээврийн хэрэгслээр 37 тонн зайрмаг, 1 тээврийн хэрэгслээр 31.9 тонн гахайн өөх, 2 тээврийн хэрэгслээр 40.2 тонн өндөг, 18.6 тонн сүүн бүтээгдэхүүн, 2 тээврийн хэрэгслээр 35.5 тонн тоног төхөөрөмж, нийт 21 тээврийн хэрэгслээр 263.6 тонн импортын ачаа орж ирсэн байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ