WorldОнцлох

НҮБ-ын Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр НҮБ-ын Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын менежер Виктор Лютенког хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан байгууллагын үйл ажиллагаа, ойрын болон хэтийн төлөвлөгөө, бодлого, стратеги, тулгамдаж буй хүний эрхийн зарим асуудлыг танилцуулахын зэрэгцээ Ковид-19 цар тахлын үед ХЭҮК бусад байгууллагатай хамтрах, ялангуяа НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллана гэж бодож байна гэв.

Тэрбээр ОУШХБ-ын төлөөллөөс Ковид-19 цар тахлын улмаас гадаадад гацсан Монгол Улсын иргэдийг эх орондоо ирэхэд нь туслалцаа үзүүлэхийг хүслээ. Мөн Монгол иргэд хүний наймааны золиос болох цөөнгүй тохиолдол байна гээд тус байгууллагын дэмжлэгтэйгээр гадаадад буй иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Ноён Виктор Лютенко мөн байгууллагаа танилцуулж, шилжилт хөдөлгөөнийг дагасан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран явуулахад татгалзах зүйлгүй гэснээр хамтын ажиллагааны санал солилцох уулзалт үргэлжлэв.

Уулзалтаар дотоодын шилжилт, хөдөлгөөн, шилжин суурьшигчдын бүртгэл мэдээллийн байдал, уян хатан бүртгэлийн систем бий болгох, төрийн үйлчилгээ, боловсрол дахь хот, хөдөөгийн ялгаатай байдлыг арилгах зэрэг асуудлаар санал солилцож, ХЭҮК-ын ажилтнуудад сургалт явуулах, хамтын ажиллагааг эхлүүлэх, цахим нөлөөллийн аян зохион байгуулах боломжийг судлахаар боллоо.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, ОУГЭХАХ-ийн дарга Ө.Ундрах, референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнгэл, НҮБ-ын Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагыг төлөөлж, ОУШХБ-ын менежер Виктор Лютенко, хөтөлбөрийн ажилтан Р.Оюунбилэг, Ю.Оюунхишиг нар оролцлоо.IMG_0079.JPGIMG_0044.JPG

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close