Засгийн газарГадаад харилцааОнцлох

Зам, тээврийн хөгжлийн сайд Элчин сайд Ж.Ж.Адилбаевтай цахим уулзалт хийв

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Ж.Адилбаевтай /2021.03.12/ цахим уулзалт хийв. Уулзалтаар хоёр орны зам, тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд Л.Халтар сайд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын VIII  хуралдаан 2020 оны 11 дүгээр сард амжилттай зохион байгуулагдсан баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тус хурлын протоколд зам, тээврийн салбарын олон чухал ажлууд тусгагдсан бөгөөд эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай зүтгүүр худалдан авах үнийн санал, техникийн нөхцөл зэрэг зүйлсийг харилцан солилцсон бөгөөд холбогдох байгууллагуудаас саналыг  авч бэлтгэл ажлыг ханган, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа тухай мэдээлэв.

Дэлхий нийтийг хамарсан (COVID-19) цар тахлын байдал намжиж, улс хоорондын зорчигч тээвэр хэвийн болсны дараа Засгийн газар хоорондын протоколд туссан “Хуурай боомт”-ын статус бүхий хамтарсан тээвэр-логистикийн төв байгуулах, Монгол-Орос-Казахстан Улсыг төмөр замаар явах боломжийг судлах зэрэг асуудлаар идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар олон улсын нислэгийн чиглэлд “Хүннү Эйр” ХХК томилогдсон талаар дурдав.

Монгол Улс дэлхий нийтийг хамарсан (COVID-19) цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан “SCAT” компани Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар чиглэлд нислэг гүйцэтгэж сэргээн тогтворжино гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Улаанбаатар-Алматы-Улаанбаатар олон улсын нислэгийн шугамыг агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК-г нислэг гүйцэтгэхэд казахстаны тал шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж цаашид хамтран ажиллахад бүрэн нээлттэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд ойрын хугацаанд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хооронд нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар тохиролцов.

Хоёр тал автотээвэр, төмөр замын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр тохиролцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close