Засгийн газарОнцлох

Зам, тээврийн салбарынхан төрийн одон, медалиар шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зам, тээврийн салбарын нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасныг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар гардуулж баяр хүргэлээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга асан Д.Мягмарсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Д.Энх-Амгалан, “УБТЗ” ХНН-ийн зорчигч тээврийн албаны инноваци автомажуулалт хариуцсан инженер П.Оюунцэцэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар,

Алтан гадас одонгоор:

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын  шинжээч О.Нямхүү, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ахмад настан Л.Дашпил, “УБТЗ” ХНН-ийн Хангамжийн албаны дарга асан, “Аргалант атар” ХХК-ийн захирал М.Батбилэг, Зам, тээврийн хөгжлийн яамны жолооч асан Х.Чойжилжав, Зам, гүүр барих засварлах “Түмдэлгэрэх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Мөнхцэцэг, “Авто плаза” төвийн захирал Ц.Тунгалаг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын  шинжээч Б.Гантөмөр, Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц.Наранчимэг, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Дөлгөөн  нар шагнууллаа.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар дараах нэр бүхий албан хаагчдыг шагнав.

“Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Нансалмаа, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын  ахлах мэргэжилтэн Н.Уугандулам, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Э.Энхмаа,

“Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдгээр:

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Хулан, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Даваадолгор,

“Хүндэт жуух бичиг”-ээр:

Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн З.Сарантуяа, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн П.Энхзул, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын  мэргэжилтэн Э.Солонго нар шагнуулсан бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Х.Энэрэлсайхан  шагнууллаа.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close