Төсөл зарласан хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 01-ны өдөр.
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа:2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг.
Төслийн саналын хүчинтэй хугацаа:Төслийн саналыг хүлээн авч, үнэлэн 30 хоногийн дотор хариуг илгээнэ.
Төслийн бичиг баримт:Төслийн бичиг баримтыг Соёлын яамны 108 тоот өрөөнөөс авна.
Төсөл ирүүлэх:Төслийг цаасан болон цахим шуудангаар Соёлын яаманд ирүүлнэ.
Цахим хаяг:batkhuyag@moc.gov.mn
Соёл, урлагийн төслийн тухай:
Соёл, урлагийг дэмжих сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэн Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан тухайн жилд шалгаруулах төсөл, арга хэмжээний төрөл, сэдэв, хувь хэмжээний хүрээнд соёл, урлаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөө бүхий төслийг санхүүжүүлнэ.
Төсөл, арга хэмжээний төрөл, сэдэв:
1.Мэргэжлийн ур чадварыг эзэмших, эзэмшүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах болон хамрагдах
2.Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах төсөл
3.Урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох төсөл
4.Соёлын өв, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авианы бичлэг хийх төсөл
5.Ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргах төсөл
6.Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих төсөл
7.Монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлах төсөл
8.Соёл, урлагийн салбарын бодлогын судалгаа,
9.Соёлын салбарын зах зээл, маркетинг хөгжүүлэлтийн судалгаа,
-Бүтээлч үйл ажиллагаа, шилдэг санаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт /гар урлалын –бүтээгдэхүүн, монгол брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бусад/
Анхааруулга: төсөл нь COVID-19 цар тахлын үед УОК, ЭМЯ-наас гаргаж буй зөвлөмжийн хүрээнд хэрэгжих боломжтой байна. Төсөл үргэлжлэх хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс дараагийн санхүүгийн жил эхлэх хүртэл байна. Төслийн санал гаргагч зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлнэ.
Төсөл, арга хэмжээний хувь, хэмжээ:
1.Уран бүтээлч болон уран бүтээлийн багт олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар: 30.000.000 төгрөг
Уран бүтээлч болон уран бүтээлийн багт олгох төсөлд дараах тохиолдолд хамрагдах боломжгүй:
1.1. Байгууллага, аж ахуйн нэгж,
1.2. Соёл, урлагийн сангаас дэмжлэг авч байсан бөгөөд гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан.
1.3. Соёл, урлагийн санд төлөх ёстой өртэй.
1.4 Бүтээлийн хувьд Зохиогчийн эрхийн зөрчилтэй болон маргаан бүхий бол
2.Хуулийн этгээдийн төслийн саналд олгох санхүүжилтийн дээд хязгаар 80.000.000 төгрөг.
Хуулийн этгээдийн төслийн саналд дараах тохиолдолд хамрагдах боломжгүй:
2.1. Хувь уран бүтээлч, уран бүтээлийн баг.
2.2. Соёл, урлагийн сангаас дэмжлэг авч байсан бөгөөд гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан.
2.3. Соёл, урлагийн санд төлөх ёстой өртэй.
2.4 Бүтээлийн хувьд Зохиогчийн эрхийн зөрчилтэй болон маргаан бүхий бол
Төсөлд хамрагдах эрх бүхий этгээд:
Монгол Улсын иргэн эсвэл байнгын оршин суугч байна.
Хамрагдах боломжгүй төсөл:
1.Соёл, урлаг бүрэлдэхүүн хэсэг нь болж чадаагүй төсөл арга хэмжээ
2.Хэрэгжиж байсан төсөл
3.Төслөөр тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авалт хийх
Back to top button