WorldОнцлохШинэ мэдээ

НҮБ-ын ХАА-г хөгжүүлэх олон улсын сангийн уулзалт боллоо

​НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD)-ийн Удирдах зөвлөлийн 44 дүгээр уулзалт энэ сарын 17-18-ны өдөр цахим хэлбэрээр (zoom) зохион байгуулагдлаа. Уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, сайдын зөвлөх Н.Цэрэнбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг нар оролцсон юм.
 
​Энэ жилийн уулзалтаар IFAD11 санхүүжилтийн жилийн тайлан, IFAD12 санхүүжилтийг зарцуулах төлөвлөгөө, 2019 оны санхүүгийн тайланд хийсэн дотоод аудитын хяналтын үр дүн зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн НҮБ-ын ХААХОУС-гийн Ерөнхийлөгчийн томилгоо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон орлогч гишүүдийн сонгуулийг зохион байгуулсан юм. НҮБ-ын ХААХОУС-ийн Ерөнхийлөгчид Канадын Засгийн газраас одоогийн Ерөнхийлөгч Жилберт Хунгбог нэр дэвшүүлж, томиллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close