Нийгэм

Гамшгаас хамгаалах сургууль эхэллээ

New Picture (4)Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр буюу 2015  оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн  07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэллээ.

 “Яаралтай цуглар” дохиогоор аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, 26 мэргэжлийн ангийн нийт 526 хүн, 158 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Баатар нарын удирдлагууд оролцсон юм.

Сургуулийг удирдагчаас, Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог, тохиолдож болзошгүй аюул, ослын төрөл болох газар хөдлөлт, үерийн аюул, ой, хээрийн түймэр, гахайн мялзан өвчний цагийн байдлыг өглөө.

Аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн 126 удирдах бүрэлдэхүүн цагийн байдлын дагуу шуурхай арга хэмжээ авч, оновчтой шийдвэр гаргах, боловсруулалт хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, хэрэгжүүлэх арга хэмжээний санал дэвшүүлэх, багаар ажиллах, байр зүйн зурагт тэмдэглэх зэрэг ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close