НийгэмЭрүүл мэнд
Нийслэлийн амаржих газруудаас нийт 56 эх, нярайг гэрт нь тээвэрлэн хүргэж өглөө
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн нийслэлийн амаржих газруудад амаржсан эх, нярайг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн автомашинаар эмч нар гэрт нь гаргаж байна.
Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Өргөө, Хүрээ амаржих газраас нийт 56 эх, нярайг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, гэрт нь тээвэрлэн хүргэж өглөө.