УИХХууль эрх зүйОнцлохШинэ мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийн статистик хөтлөх журамд өөрчлөлт орууллаа

“Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам”-д Хууль зүй дотоод хэргийн сайдын A/243 дугаар тушаалаар  нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, нэг цэгийн үйлчилгээний төвд үйлчлүүлсэн болон түр хамгаалах байранд хамгаалалтанд авагдсан иргэд, тэдэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, мөн хамтарсан багаас үзүүлсэн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад сар бүр мэдэгдэж  байх үүрэг хүлээхээр нарийвчлан тусгалаа.

Тус журамд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар цагдаагийн байгууллагын албан хаагчид гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сангаас хохирогчид үзүүлсэн тусламж үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгчид авсан арга хэмжээ, өмнө нь үйлдэгдэж байсан хүчирхийлэл зэрэг  гэр бүлийн хүчирхийллийн талаарх нэгдсэн мэдээлэлтэй танилцаж, цаашид авах арга хэмжээгээ илүү тодорхойлох, дуудлага мэдээлэлд шуурхай ажиллах чухал ач холбогдолтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close