Орон нутагFocusШинэ мэдээ

Хилчид шуурганд уруудсан бод малыг тогтоож, эздэд нь хүлээлгэн өгчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 0176 дугаар салбарын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 08-ны өдөр 3,300 орчим бод мал цасан шуурганд туугдан улсын хилд тулжээ.

Эдгээр малыг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр ард иргэдэд учирч болзошгүй 2.1 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ хэмээн Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close