НийгэмFocusШинэ мэдээ

ЦЕГ, ЭХЭМҮТ, УХТЭ, ГССҮТ -д амны хаалт хандивлав

Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн зарим байгууллагад дэмжлэг үзүүлж АМНЫ ХААЛТ хандивлав.

Тодруулбал, 200.000 ширхэг амны хаалтыг Цагдаагийн ерөнхий газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Буянт-Ухаа дахь Хилийн 0218-р анги, Гаалийн ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олонд өнөөдөр гардуулан өгчээ.

Өнгөрөгч 2020 онд ГХЯ-наас Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Тээврийн цагдаагийн алба, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олонд нийт 40.000 ширхэг /N95, нэг удаагийн амны хаалт/ амны хаалтыг хандивлаад байна.

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close