БоловсролFocusШинэ мэдээ

МУИС, Хонконгийн Их сургуулиуд хамтран ажиллана

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын санаачилгаар эхлүүлсэн Монгол Улсын Их сургууль, Хонконгийн Их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичгийг хоёр их сургууль цахимаар байгуулав.

Хонг Конгийн их сургууль (University of Hong Kong, https://www.hku.hk/ ) нь 1911 онд байгуулагдсан байгаль, нийгэм, хүмүүнлэг, техник, анагаах ухааны цогц хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг, QS 2021 дэлхийн их сургуулиудын эрэмбээр 22-т, Азийн их сургуулиудын эрэмбээр 3-т тус тус жагссан дэлхийд нэр хүндтэй, шилдэг судалгааны их сургууль юм. Шинэчлэн байгуулсан санамж бичгийн хүрээнд Хонг Конгийн их сургуультай эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын хүрээнд хамтарч ажиллах, профессор багш, оюутан солилцох (жилд 2 хүртэлх) боломж нээгдэж байна.

Санамж бичиг байгуулахад дэмжин ажилласан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг болон Макаод суугаа Ерөнхий консулын газарт талархал илэрхийлж байна.

Нэмэлт мэдээлэл: Хонг Конгийн их сургуулийн 2021-2022 оны виртуал оюутан солилцоо болон цахим өвлийн сургалт нээлттэй зарлагдаж байгаа тул сонирхсон оюутан, судлаачид https://www.hku.hk/ тус сургуулийн цахим хуудсаар зочлон мэдээлэл авна уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close