Байгаль орчинШинэ мэдээ

Ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцав

“Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 онд  “2020 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/602 дугаар тушаал гаргасан. 

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгэх ажил үргэлжилж байна.

Гэвч нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэж байна гэсэн орон нутгийн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу цэвэрлэгээний ажлын явцтай мэргэжлийн байгууллагууд танилцлаа.

Тэд нутгийн иргэдэд ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон моддыг залуу моднуудаас ялгаж, таних эдгээр модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэж байгаа нь нийслэлчүүдийн  түлээний хэрэгцээг хангахаас гадна ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. 

Нийслэлийн ногоон бүсийн 4644 га нь түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн бөгөөд үүнээс 3174 га нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг юм. Энэ жил  ойн цэвэрлэгээний ажил арванхоёрдугаар сарын 22-ныг дуустал явагдана.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close