НийслэлFocusШинэ мэдээ

Коронавируст халдварын үед таксинд суухдаа юуг анхаарах вэ

ЭМЯ-аас коронавируст халдварын үед юу анхаарах талаар зөвлөж байна.

“Нийтийн такси” үйлчилгээний аж ахуйн нэгжид:

  • Ажилчдын биеийн халууныг өглөө, оройд үзэх,
  • Таксинд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
  • Таксинд сурталчилгааны материал, сэтгүүл тавихгүй байх,
  • Өглөө ээлжинд гарахын өмнө таксины дотор, гадна цэвэрлэгээнд хяналт тавих,

Жолооч нарт:

  • Амны хаалт зүүх,
  • Бээлий өмсөх,
  • Спиртэн суурьтай гар ариутгагч авч явах,
  • Хүний суудлын тоо хэтрүүлэхгүй байх,
  • Кабинд тамхи татахгүй байх
  • Цонх онгойлгож агаар сэлгэлт хийх (үйлчлүүлэгч буух бүрт нэвт салхилуулах),
  • Кабин, хаалганы бариул, жолооны хүрд, машины түлхүүр, суудлын бүс зэргийг үйлчилгээ хооронд арчиж цэвэрлэх,
  • Хог хаягдлыг уутанд хийж амыг боож хаях,
  • Суудлын бүрээс, шалавчийг угааж цэвэрлэх

Үйлчлүүлэгчдэд:

  • Амны хаалт зүүх,
  • Бээлий өмсөх,
  • Аль болох арын суудалд суух,
  • Бэлэн мөнгө аль болох хэрэглэхгүй байх,
  • Тамхи татахгүй байх.
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close