Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

Зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтжээ

2020.12.07-12.11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 464 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтсэн байна.

  Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

–  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –3

–  Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн зам тээврийн ослоос дурдвал:

2020.12.07-ны өдрийн 19:35 цагийн орчимд БЗД-ийн 21-р хороо Дарь-Эхийн зам, Монел явах замд Hyundai Porter  маркийн Б жолоочтой автомашин Toyota Estima маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас Toyota Estima маркийн автомашины жолооч 35 настай, эрэгтэй Э гэмтсэн,

2020.12.07-ны өдрийн 18:00 цагийн орчимд БЗД-ийн 10-р хороо Уулын замд Mutsubishi Pajero  маркийн Б жолоочтой автомашин Toyota Landcruiser маркийн M жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас Mutsubishi Pajero маркийн автомашины урд хэсэг шатаж, жолооч 40 настай, эрэгтэй Б гэмтсэн,

2020.12.08-ны өдрийн 15:50 цагийн орчимд СБД-ийн 6-р хороо Бага тойруугийн гудамж, Хүнсний 4-р дэлгүүрийн баруун замд Toyota Prius  маркийн А жолоочтой автомашин нь явган зорчигч 20 настай, эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн, /явган зорчигч явган хүний гарцтай газраар гарч байсан/

2020.12.09-ны өглөөний 08:00 цагийн орчимд ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө,  120 мянгатын уулзварт Toyota Prius  маркийн О жолоочтой автомашин нь явган зорчигч 52 настай, эмэгтэй И-г мөргөж гэмтээсэн, /явган зорчигч явган хүний гарцтай газраар гарч байсан/

2020.12.10-ны өдрийн 19:10 цагийн орчимд ХУД-ийн 13-р хороо Шувуун фабрикийн зам,  Мон суль ШТС-ын урд замд Toyota Prius  маркийн Э жолоочтой автомашин нь явган зорчигч 39 настай, эмэгтэй Ж-г мөргөж гэмтээсэн /Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер багаж үлээлгэхэд-1,70%// осол, хэргүүдийг тус тус шалгаж байна.

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолооч, орон нутагт 24 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close