Хүүхдүүд дэлхийн аль ч улсаас эх хэлээ сурах боломж нээгдлээ
Дэлхий даяар Монгол хэл, соёлыг цахимаар дамжуулан түгээн дэлгэрүүлэхийн төлөө зорьж байгаа “Унага” онлайн сургалтын төв нь гадаадад амьдарч байгаа хүүхдүүддээ зориулсан “Цахим цагаан толгой” буюу нийт 18 видео хичээлийг бэлтгэн гаргасан байна.
Мэргэжлийн багшаар зөв дэс дараалалтайгаар Монгол хэлний цагаан толгойн 35 үсгийг дэлхийн хаанаас ч хэзээ ч хүссэн үедээ ийнхүү хүүхдүүд үзэж, уншиж, бичиж, сурах боломжтой боллоо. Цахим цагаан толгой нь видео хичээлээс гадна ангийн ажил, унших дасгал, бичих дасгал ажлын дэвтрүүдийг дагалдуулах бөгөөд хүүхдүүдийг эх хэлээ сурахад зориулсан бүх хичээлийн материалаар хангасан гэдгийг тус сургалтын төвийн хамт олон онцолсон юм.
Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн “Унага” онлайн сургалтын төв нь гадаадад амьдардаг хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр бэлтгэн гарган тэдгээр хүүхдүүдийн онцлог, сэтгэхүйд тохируулсан аргаар хичээлээ зааж эхэлсэн юм. Энэ удаа ч тэд дэлхийн жишигт нийцсэн албан ёсны вэб сайтаа шинээр бүтээн түүгээрээ дамжуулан аль ч улсаас төлбөрөө төлж, хичээлээ худалдан авч, хүссэн үедээ дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжоор хангасан байна.
“Эх хэлээ үрийн үрдээ хамтдаа өвлүүлцгээе” уриатай тус хамт олны бүтээсэн Монголын анхны цахим цагаан толгойг та худалдан авахыг хүсвэл дараах холбоосоор ороорой.
Холбоос: https://unaga.teachable.com/ Холбогдох утас: 9919-9087 (Монгол дах дугаар) 415-685-7686 (Америк дах дугаар)