АНОнцлохШинэ мэдээ

Дундаж давхаргыг хамгаалах бодлого боловсруулахыг шаардана

Ардчилсан намын улс төрийн зөвлөл өчигдөр /2020.11.28/ танхимаар болон цахимаар хуралдаж, намын дотоод асуудлаас гадна улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцжээ. Тодруулбал, Covid-19 цар тахлын үед Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа халдвар, хамгааллын асуудал, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд, хатуу хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хүндэрч байгаа энэ цагт жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих оновчтой шийдэл санал болгох. Дундаж давхаргаа хамгаалан үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулан ажиллахыг шаардах, эмзэг бүлэг, тусламж хэрэгцээтэй байгаа олон мянган иргэдэд бодит дэмжлэг болгох үүднээс хандивын аян өрнүүлэх. Ерөнхийлөгчийн санаачилсан өрх болон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих 1 сая төгрөгийн эрхийн бичгийг, тооцоо судалгааны үндсэн дээр дэмжин ажиллахаар тус намын улс төрийн зөвлөл шийдвэрлэжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close