FocusХууль эрх зүйШинэ мэдээ
Яармагийн зам дагуу гэрэл ойлгогч байршуулжээ

Яармагийн зам дагуу 14 ширхэг гэрэл ойлгогч байршуулжээ. Тодруулбал, хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй зорчих хэсгийн, зохицуулдаггүй гарцаар хүүхэд гарч байгааг жолооч нарт анхааруулах зорилгоор яармагийн зам дагуу гэрэл ойлгогч цацруулагч бүхий 14 ширхэг макетийг найман цэгт байршлуулсан байна. Жолооч нарыг иргэдэд зам тавьж өгч, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА






