НийгэмОнцлохШинэ мэдээ

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх ААН-ийг сонгон шалгаруулна

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын махны хэрэгцээнд зориулж, мал, мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг нэмэлтээр сонгон шалгаруулахаар болжээ.

Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж нь доор дурдсан баримт бичгийг 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 16:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлэх юм байна.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад дараах жагсаалт багтаж байна.

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; /бэлтгэх махны хэмжээг тусгах/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Стандартын шаардлага хангасан агуулахтай мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэрээ;
  4. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр нь стандартын шаардлага хангасан агуулах бүхий аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ;
  5. Үйлдвэрийн танилцуулга;
  6. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналтын байгууллагаас гаргасан Улсын байцаагчийн дүгнэлт;
  7. “Хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага. MNS 5343:2011 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх; /Фото зураг хавсаргах/
  8. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх; /Фото зураг хавсаргах/
  9. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх;
Таг

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Close