Хууль эрх зүйШинэ мэдээ

“Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг хадгалж байсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн алба хаагчид Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаж авсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг хадгалж байгаа 2 гэмт үйлдлийг илрүүлэн ажиллалаа.

Хэргийг шалгах явцад нийт 109 шуудай 1 тонн 367 киллограмм хатаасан үндэс хадгалж байсныг хэргийн газрын үзлэг хийж, эд мөрийн баримтаар хурааж, мөрдөн шалгах ажиллагааг тус тус явуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалаар ховор ургамлын 1 килограмм тутмын экологи-эдийн засгийн үнэлгээг 50.000 /тавин мянга/ төгрөг байхаар тогтоосон.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close