СурвалжлагаНийгэмОнцлохШинэ мэдээ

107 ээж охидынхоо хамт “Ээж охидын өдөрлөг”-т оролцов

-ын гишүүн 193 оронд 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр байгаа юм. Энэ өдөр охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгддэг билээ. Энэ жилийн “Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг” өнгөрөгч ням гарагт /2020.10.11/ Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.

“Хамтдаа хамгаалья” уриатай тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүлийн хүүхэд калуучуудын хөгжлийн газар, “Ээж дэлхий” цахим нэгдэл, Алдарт эх групп, Стратеги академи, Хүүхдийн урлан бүтээх төв, Ээж төв хамтран зохион байгуулсан аж. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт 107 ээж цэцэг шиг 142 охиноо дагуулан ирсэн бөгөөд оролцогчдод зориулсан мэдээллийг СҮТ-ийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн профессор Б.Болормаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэл судлалын ухааны докторант Л. Бадамцэцэг, “Өсвөр үе – Итгэл” хүүхэд охидын эмнэлгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ч.Нямгэрэл, “Миний Хувийн Стилист” номын зохиолч, INNOV Style ХХК-ийн Ерөнхий захирал, хувь хүний стиль, имиж бүрдүүлэлтийн мэргэжлийн зөвлөх О.Энэрэл, МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл зүйч Х.Сайнсанаа, ГБХЗХГ – ын мэргэжилтэн М. Отгонгэрэл, ГБХЗХГ, ССМТ-ийн ажилтан Г. Ариунчимэг, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Г.Ойнбаяр нар өгсөн юм.

Мөн  Охид эмэгтэйчүүдийг дэмжигч Таванбогд интернейшл ХХК, Софи брэндийн хамт олон оролцогч ээж охидоод маань бүтээгдэхүүний дээжээсээ бэлэг барьсан юм.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close