“Потола” хоолны газрын үйл ажиллагааг зогсоолоо
Хоол хүнс бол хүний эрүүл мэнд, цаашлаад амь настай шууд холбоотой чухал зүйл. Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 4000 гаруй газар байдаг гэх бөгөөд стандартын шаардлага хангасан, ам чанартай хоолоор үйлчилдэг нь цөөн. Зарим зоогийн газар амттай хоолоор үйлчлэх нь битгий хэл эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй байх нь олонтаа. Тэдний нэг жишээ нь “Потола” зоогийн газар. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Потала” хоолны газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй, ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зөрчил илэрчээ. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, улсын байцаагчийн актаар 2020 оны аравдугаар сарын 8 өдрөөс үйл ажиллагааг нь түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР