Дээд салхитын аманд хууль бус олборлолт хийжээ
Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс 2020.09.14-ний өдөр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Дээд салхитын аманд очиход дайрга олборлох үйл ажиллагаа зогссон, талбай дээр БНСУ-д үйлдвэрлэгдсэн улсын сери дугааргүй экскаватороос өөр техник байхгүй байсан.
Холбогдох утас, эзэн холбогдогч байгаагүй тул уг техникт Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдэгдлийг нааж ирж уулзахыг мэдэгдсэн.
Уг зөрчилд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын хяналт доор 2002000458 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж, холбогдох эздийг тодруулах зорилгоор прокуророос зөвшөөрөл авч Тээврийн цагдаагийн газарт 2020.09.16-ны өдрийн 02-03/3783 дугаартай, Авто тээврийн үндэсний төвд 2020.09.17-ны өдрийн 02-03/3811 дугаартай албан бичгүүдийг хүргүүлээд байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар |