НийгэмFocusШинэ мэдээ
Үнэ төлбөргүй “Аялал жуулчлалын төрөлжсөн сургалт”-ууд зохиогдоно
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвүүд хамтран Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулдаг “Аялал жуулчлалын төрөлжсөн сургалт” хоёр дахь жилдээ зохиогдож байна.
Улаанбаатар хотод зохион байгуулагдах сургалт зочид буудал, зоогийн газрын удирдах ажилтан, тогооч, бартендер, бариста, зөөгч, зочин угтагч, өрөөний үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, хөтөч, тайлбарлагч, аяллын жолооч чиглэлээр энэ сарын 21-нээс эхэлнэ.
Сургалтад аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой иргэд, залуус, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог бөгөөд илүү өргөн хүрээг хамардаг аж.