Зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 253 дугаар байрны зүүн талд “Юникил Таувер” ХХК-ийн захиалгаар баригдаж буй орон сууцны “Ю Апартмент” хотхоны барилгын талбайд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус барилга нь батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй, холбогдох норм дүрмийг зөрчиж, барилга угсралтын ажил хийсэн нь барилгын чанар, аюулгүй байдал, зэргэлдээх барилгуудад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн зөрчил илэрсэн байна.
Тус зөрчилд Зөрчлийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 36 дугаар тогтоолоор түр зогсох арга хэмжээг авсан ч 2020 оны 07 дугаар сарын 22-нд барилга угсралтын ажлыг эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчиж үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан аж.
Иймд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан бичгийг хүргүүлсэн байна.