ХАА-н салбарСурвалжлагаОнцлохОрон нутагШинэ мэдээ

Сүүний чанар аюулгүй байдлын баталгаажуулалтын туршилт хийв

Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдад хэрэгжиж буй “Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүсэд бэлчээр ашиглалтын хэсэг, бэлчээр ашиглах гэрээний туршлагыг нэвтрүүлэх” төслийн хэрэгжилтийн явц, үйл ажиллагаатай танилцах, “Хариуцлагатай нүүдэлчид” цахим систем ашиглан Сүүний чанар аюулгүй байдлын баталгаажуулалтын туршилтыг газар дээр нь хийх, тулгамдаж буй бэрхшээл, сайжруулах зүйлсийг тодорхойлох зорилготой уулзалт сургалт 9 сарын 14-16 ны өдрүүдэд болж байна.

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Борнуур суман дахь Витафит милк ХХК-ийн сүү хүлээн авах цэг дээр малчдаас сүү хүлээн авч бүртгэх, чанар шалгах үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү арга хэмжээнд ХААҮШУОНТ, ШХА, НАМЭМ, МБАНХ, Борнуур сумын төслийн удирдах хороо, Дижитал медик ХХК, Витафит милк ХХК-ний төлөөллүүд оролцлоо. 

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close