Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

Дорнод аймгийн зургаан сумын Цагдаагийн хэсэг автомашинтай боллоо

Дорнод аймгийн зургаан сумын цагдаагийн хэсэг автомашинтай боллоо. Автомашиныг орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэж, ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар хүлээлгэн өгсөн байна.

Цагдаагийн анхан шатны хэсэг төрийн ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй хүрч үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Чойбалсан, Сэргэлэн сумын Цагдаагийн хэсэгт Mitsubishi L-200 автомашин, Хөлөнбуйр, Баян-Уул, Цагаан-Овоо сумын Цагдаагийн хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ Hunter автомашин өглөө.

Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдын цагдаагийн байрыг засварлах, малын хулгайтай тэмцэх зорилгоор хэсгийн төлөөлөгч нарт 30 гаруй сая төгрөгийн шатахууны дэмжлэгийг үзүүлээд байна. Цаашид ч үе шаттайгаар дэмжих болно гэдгээ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн илэрхийллээ хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close