Эдийн засагОнцлохШинэ мэдээ

1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлын тухай

“Эрдэнэс Таван Толгой”  ХК-аас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК руу шилжүүлсэн талаар мэдээлсэнтэй холбогдуулан “1072 мэдээллийн төв”-ийн мэргэжилтэн Н.Номин ногдол ашиг тараах асуудлаар иргэдийн асуултад хариулж байна.

ШУУД ҮЗЭХ:

Хэн ногдол ашиг авах эрхтэй вэ?

2011, 2012 онд тухайн үед амьд сэрүүн байсан, иргэний бүртгэлд хамрагдсан нийт  2,900,000 гаруй иргэнд олгож байсан. Тухайн үед Засгийн газраас хувьцаагаа хувьцаа хэлбэрээр нь хадгалах уу эсвэл бэлэн мөнгө болгоод 1 сая төгрөг авах уу гэдэг саналыг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас асуугаад сонголт хийлгэсэн бөгөөд бэлэн мөнгө авсан хүмүүс одоо ногдол ашиг авахгүй.

Компани ашиг олоод түүнээсээ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байгаа. Хэчнээн хувьцаа эзэмшдэгээс ногдол ашгийн хэмжээ хамаарна.

Ногдол ашгийг хэзээ тараах вэ?

ЭТТ компани тавдугаар сарын 1-нд хувьцааны дансаа нээлгэсэн 1.8 сая иргэний хувьцааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв буюу хувьцааг хадгалж буй төрийн байгууллагад шилжүүлсэн. Энэ компанийн зүгээс заавал 2,512,000 иргэний ногдол ашгийг бүтэн төвлөрүүлсний дараа тараана гэдэг шийдвэрийг гаргаад Сангийн яамнаас мэдээлэл хийж байсан. Тиймээс ЭТТ компани энэ сард нийт 2.5 сая иргэний ногдол ашгийг Төрийн санд байршуулсан. Гэхдээ одоогоор иргэдийн арилжааны банкан дахь дансанд ороогүй байгаа.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцааны данстай болон дансаа арилжааны банкан дахь данстайгаа холбуулсан иргэд цөөхөн байна гэсэн мэдээлэл өгч байгаа. Уг нь иргэдийг хувьцааны данс нээлгэх үед арилжааны банкан дахь дансыг нь бүртгэж аваад холбох ёстой байсан байх. Мөн хувьцааны данс огт нээлгээгүй иргэд байгаа. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд хувьцааны данс, арилжааны банкан дахь данс хоёр тусдаа. Хувьцааны данс гэдэг бол үнэт цаасыг хадгалдаг. Ногдол ашиг авахын тулд та хувьцааны дансаа арилжааны банкан дахь данстайгаа холбох ёстой.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өнөөдөр зарим хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Засгийн газрын шийдвэрээр Сангийн яамнаас ногдол ашгийг иргэдийн арилжааны банкан дахь данс руу шилжүүлнэ” гэсэн мэдээлэл өгсөн байна.

Нас барсан иргэн ногдол ашиг авах уу?

Тухайн нас барсан иргэний регистрийн дугаараар шалгахад хувьцаатай байвал ногдол ашиг нь ордгоороо ороод явна. Гэхдээ мөнгөн хэлбэрээр авах дээр асуудал үүснэ. Хувьцаа одоогийн байдлаар “үхмэл” хэлбэрээр буюу хаалттай байдлаар иргэдэд эзэмшигдэж байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгийн бирж дээр арилжигдах, зарах, худалдан авах, шилжүүлэх, өвлүүлэх боломжгүй үед ногдол ашиг тараагдаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close