УИХХАА-н салбарОнцлохШинэ мэдээ

ХАА-н хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилготой лобби бүлэг байгуулагдлаа

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн орлогыг дээшлүүлэх, малын гаралтай түүхий эдийн экспортын үнийг нэмэгдүүлэх, бэлчээрийн нөөцийн менежментийг сайжруулах, газар тариалан төмс хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх энэ зорилгыг дэмжих УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулагдлаа.

Уг лобби бүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Адьшаа, С.Амарсайхан, А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, П.Анужин, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Туваан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Г.Ганболд, Н.Ганибал, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нар орохоо илэрхийлж, гарын үсэг зуржээ. Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг хөдөө аж ахуйн салбар. Тэр дундаа баялаг бүтээгчид, экспортлогчдоо бодлогоор дэмжих ёстой. Монголыныхоо малчдыг бодлогоор дэмжих ёстой. Малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн болох арьс шир ноос ноолуур махны үнийг нэмэгдүүүлэх, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд Монголын төр бодлогоор дэмжих ёстой.

Мөн Монгол Улсын хэмжээнд нэг том асуудал бий болсон энь бэлчээрийн нөөц. Бүх аймгуудадш бүх сумдад бэлчээрийн нөөц 7-9 хувийн даац хэтэрчихсэн байгаа. Тиймээс бид бэлчээрийн нөөцийг сайжруулах тухай асуудлаар УИХ-д идэвхи санаачлага гарган ажиллая. Түүнчлэн Ковид 19 –өөс үүдэлтэй эдийн засаг агшиж байгаа энэ үед газар тариалангийн салбарыг дэмжиж иргэдийнхээ төмс хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Энэ асуудлын хүрээнд УИХ –ын гишүүд хууль, тогтоол санаачилж ажил хэрэг болгохын төлөө бид санаа нэгдэж, хамтран ажиллахаар нэгдлээ.

Өнөөдөр УИХ дээр 2020-2024 оны УИХ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг ярьж байна. Өнөөдөр эцэслэн батална. Энэ үед манай лобби бүлэг, хөдөө аж ахуйг, малчдаа, газар тариаланчдаа дэмжсэн асуудлаар санал бодлоо хэлж тусгана. Манай улсын жилийн экспортын 8.7 хувийг хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж бүрэн байгаа учраас Засгийн газартай нягт хамтран ажиллана. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаа, экспортыг нэмэгдүүлсэн, эдийн засагт чухал ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийг санхүүгийн боломжит бүх нөхцөлийг ашиглан нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг гишүүдийн санаачилгаар оруулж чадсан. Тиймээс зөвхөн төсвийн хөрөнгийг харалгүйгээр бусад эх үүсвэрээс санхүүжилт босгож хөдөө аж ахуйн салбараа дэмжих боломж бүрдсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат хэллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close