Хууль эрх зүйОнцлохШинэ мэдээ

Тав хоногт зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж, 5 хүний амь нас хохирчээ

2020.08.24-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1591 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 976 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний 7 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  5 хүний амь нас хохирсны 2 хүүхэд байна.

  Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -18
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.24-ний өдрийн 19.18 цагийн орчимд Төв аймаг Эрдэнэ сум Өгөөмөр 1-р баг “Цонжин болдог” гэх газар /Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км/ асфальтан замд Toyota prius маркийн автомашины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius маркийн Ш жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 сартай, эрэгтэй А-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна

2020.08.25-ны өдрийн 11:20 цагийн үед Хөвсгөл аймгийн Их уул сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Л-ын амь нас хохирсон.

2020.08.25-ны өдрийн 13:15 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Юинганг маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй Х-н амь нас хохирсон.

2020.08.26-ны өдрийн 15:05 цагийн үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд North Benz маркийн Б жолооч автомашин онхолдож, зорчигч 40 настай, эмэгтэй М-ын амь нас хохирсон.

2020.08.27-ны өдрийн 05:05 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 44 настай, эрэгтэй Ж-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 693 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close